Португаль дахь Kannoli Pharma

Еврохан ХХК өөрсдийн цоо шинэ төслийг Португалд нээж байна.

Kannoli pharma нь GMP сертификаттай, эмчилгээний зориулалт бүхий каннабисын бүтээгдэхүүн ургуулах, олборлох, үйлдвэрлэх болон гэрээт үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Португал улсын эмчилгээний каннабисын салбарт шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Төслийн хүрээнд THC/CBD тос эсвэл дангаар нь  гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэх GMP сертификаттай, 2500м2 талбай бүхий эмчилгээний каннабис үйлдвэрлэлийн байгууламж байгуулагдана. GMP батламжтай уг байгууламж нь Kannola Pharma-д ургуулсан бүтээгдэхүүнээс гаднаПортугал болон бусад  улс оронд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий эмчилгээний каннабисын бүтээгдэхүүнийг боловсруулна.

Төслийн хүрээнд эхний хоёр жилд 50 хүртэлх ажлын байр бий болох юм.

Эрхэм зорилго:

Хүний эрүүл мэндэд тустай олон улсын шилдэг туршлага, хамгийн өндөр стандартын дагуу тогтвортойгоор эмчилгээний каннабисын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих.

Бидний арга барил:

Бид aeroponics гэх шинэлэг технологийг үйлдвэрлэлдээ ашиглах бөгөөд нэгж талбайгаас гарахургацынхэмжээ хамгийн өндөр (4800г/м2) байдаг. 

Бидний алсын хараа:

Анагаах ухааны салбарт тэргүүлэх, шинэлэг эмчилгээний зориулалттай каннабисын бүтээгдэхүүнүүд хөгжүүлж, салбартаа тэргүүлэх компани болох.


Сайншандын салхин парк нь Монгол улсын улсын хувийн санхүүжилттэй гурав дахь салхин цахилгаан станц болох бөгөөд олон улсын хөрөнгө оруулагч, санхүүчдээс 120 сая ам.долларын төслийн санхүүжилтийн багцыг авна.

Улаанбаатар хотоос зүүн урд зүгт 460 км-т говь цөлд орших Сайншанд Салхин Парк ХХК-ийг Францын эрчим хүчний салбарын тэргүүлэгч ENGIE, Германы төсөл боловсруулагч Ferrostaal, Данийн цаг уурын хөрөнгө оруулалтын сан (DCIF) болон Монголын бизнес эрхлэгч Даваанямын Раднаабазар нар ивээн тэтгэж, Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) нь  урт хугацааны санхүүжилт олгосон. 

Сайншандын салхин паркийн инженерчлэл, худалдан авалт, барилгын (EPC) ажлуудыг Сhina Machinery Engineering Corporation (CMEC) компани гүйцэтгэсэн. Vestas V110 2.2 МВт -ын 25 турбин ашиглан 55 МВт хүртэл цэвэр эрчим хүч нийлүүлэх бөгөөд энэ нь ойролцоогоор 200,000 тонн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг орлох болно.Барилгын ажил 2017 оны 8-р сараас хэрэгжүүлж эхэлсэн ба дараагийн гурван жилийн турш тухайн бүс дэхь салхины судалгааг хийсэн. Тус талбай дээрх салхины дундаж хурд нь салхины энергийн хувьд хамгийн тохиромжтой.

Чулуут жонш боловсруулах үйлдвэр

Чулуут жонш боловсруулах үйлдвэрийн төсөл нь Улаанбаатар хотоос 130 км зайд, Багануур хотын ойролцоо байрлах 1 сая тонн жоншны нөөц бүхий жоншны уурхай дээр үндэслэн эхэлсэн бөгөөд жилд 50 мянган тонн жоншны баяжмал боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр болох юм. Чулуут Интернэшнл ХХК нь 2003 онд байгуулагдсан ба тус компани нь төмөр зам, цахилгаан хангамж зэрэг үндсэн дэд бүтцэд ойр байрлах 767 га талбай бүхий жоншны уурхай, 203 га ашиглалтын лиценз болон 564 га хайгуулын лиценз эзэмшдэг. Бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жоншны хаягдлыг бууруулах, Монгол Улсын экспорт, орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх эрхэм зорилготойгоор төслийг ашиглалтад оруулан ажиллаж эхлээд байна. 

Euro-Khan.com

Эрчим хүч болон уул уурхайн салбар дахь цогц шийдэл.

Холбоо барих

  • Монгол улс, Улаанбаатар хот,
          Сүхбаатар дүүрэг, 1 р хороо,
          DHL ийн оффис байр 8 давхар
          801 тоот,
          Энхтайваны өргөн чөлөө
  • info@euro-khan.com
  • (+976) 11-325867